- Business newsletter
- Posts
- 2023/05/01 (Тусгай)
2023/05/01 (Тусгай)
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй "ХААН Банк" ХК-ийн цэвэр ашиг I улиралд 28.9 хувиар өсжээ.
“АПУ” ХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 25 хувиар өсөж, 850 тэрбум төгрөгт хүрчээ
Тав тух, дизайн, өнгө гээд бүх талаараа бүрэн тохирсон оффисын тавилга нь ажилтнуудын бүтээмжийг 32 хувиар нэмэгдүүлдэг. Дэлгэрэнгүйг “Тав тухаас бүтээмж төрнө” хэсгээс уншаарай.
Алдагдсан боломж
“Хөрөнгө оруулалтын хууль харьцангуй сайн ч олон асуудлыг шийдэж чадахгүй. Татварын олон саад бэрхшээл байна. Гаднын хөрөнгө оруулагчид харьцангуй ёс зүйтэй байдаг. Тэд татвараас нуугдаж ажиллахыг хүсдэггүй. Гэтэл хажууд нь ченжүүд татвараа төлдөггүй. Хамгийн түрүүнд бид уул уурхайн лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцолж байна. Өрийн эрсдэлд ороход маш ойрхон буй Монгол улс 9.9 их наяд төгрөгийн боломжоо алдсан талаарх нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Төлөвлөгөө биелнэ
"ХААН Банк" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэлж байна. Өнгөрсөн сард тус банкны анхдагч зах зээлийн арилжааны захиалга нь 183 хувиар даван биелж, 29 мянга гаруй хөрөнгө оруулагчаас нийт 335.9 тэрбум төгрөгийн захиалга аваад байв. Нэгдүгээр улирлын тайланг нь харвал тус банкны цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар буюу 25 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 112 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны ашигт ажиллагааны түвшингээ бүрэн хадгалж, цэвэр ашиг нь компанийн төлөвлөсөн хэмжээнээс дахин давах төлөвтэй байгааг “BDSec” онцолжээ.
АПУ - Тэлэлтийн жил
Экспорт болон дотоодын борлуулалтын өсөлтийн нөлөөгөөр "АПУ" ХК-ийн 2022 оны цэвэр борлуулалтын орлого нь өмнөх оноос 25 хувиар өсөж, 850 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2022 онд компанийн ОХУ-ыг чиглэсэн экспортын хэмжээ нь өмнөх оноосоо 88 хувиар өссөний сацуу БНХАУ-д борлуулалтын охин компаниа байгуулж, БНСУ, Польш улсын сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлснээ мэдээлж байв. Харин цэвэр ашиг нь тайлант хугацаанд өмнөх оноос 18 хувь буурч 126 тэрбум төгрөг болсон байна.
Байр суурь
"Монгол Улс илүү өндөр зардалтай дуудлага худалдааны системд шилжсэн нь цар тахлын дараа Хятадын эрэлт өсөх үетэй тааруулсан гэж харж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь тохиромжгүй цаг үе гэж хэлэх байна. Учир нь Хятад өндөр чанарын нүүрс нийлүүлэгч Австралид тавьсан импортын хоригоо цуцалсан. Ингэснээр Монголын нүүрс борлуулагчдад тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Мэдээж хэрэг Австралийн өндөр чанартай нүүрс Хятадын гангийн салбар болон цахилгаан станцуудад өндрөөр үнэлэгдэж байна. Хэдийгээр Монголын нүүрсний экспорт 2022 онд 90 хувиар өсөж 31.2 сая тоннд хүрсэн ч Индонез, ОХУ-тай харьцуулахад тун бага дүн" хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мишель Люн "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд аливаа компанийн олж авах боломжтой хамгийн том давуу тал бол эрүүл, урам зоригтой, бүтээмжтэй ажилтнууд билээ. Үүнд тухайн компанийн ажлын орчны зохион байгуулалт, уур амьсгал, оффисын дизайн, тавилга зэрэг нь гол үүрэг гүйцэтгэнэ. Бүтээмжийг дэмжих таатай орчинд хөрөнгө оруулалт хийснээр компанийн ажлын урсгал саадгүй болж, ашиг орлогод эергээр нөлөөлөх болно. Ялангуяа оффисын тавилгын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө нь таны бодсоноос ч өргөн хүрээг хамардаг.
Тав тух, дизайн, өнгө гээд бүх талаараа бүрэн зохицсон тавилга нь бүтээмжийг 32 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Мөн АНУ-ын Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний институтын судалгаагаар ажлын орчноос үүдэлтэй бүх гэмтэл, өвчин эмгэгийн 1/3-ийг яс-булчингийн тогтолцооны эмгэг эзэлж байжээ.
Ажилтнууд өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлж, нэгэн хэвийн давтамжтай ажилд төвлөрөх учраас энэ хугацааг гэртээ байгаагаас ялгаагүй тухтай өнгөрүүлэхэд анхаарах нь чухал билээ.
Оффисын цогц шийдэл
Орчин үеийн чиг хандлагад нийцсэн ухаалаг дизайн, ажилтнуудын тав тухыг бүрэн хангасан эргономик шийдлүүд бүхий Турк улсын “Bianos”, “CaginOfis”, “Nerr” брэндийн оффис тавилгуудыг салбартаа 28 жилийн туршлагатай "BSB Мебель" компани энэ оноос эхлэн нийлүүлж Монголын хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.
Тухгүй байдлыг арилгаж, хэрэглэгч ажлын орчноо өөртөө нийцүүлэх боломжоор хангахын зэрэгцээ хүзүү, мөр, гар, нуруунд ирэх ачааллыг бууруулахад тохирсон өндөртэй, компьютерийн дэлгэцийн байрлал, утас кабелийн зохион байгуулалт гээд бүгдийг ухаалгаар шийдсэн оффисын ширээнүүдийг "BSB Мебель"-ээс сонгож болох нь.
PARMA коллекц
Түүнчлэн энгийн, функциональ мөртлөө бүхий л деталь хэсгүүдээрээ тансаг зэрэглэл, нэр хүндийг илтгэх удирдлагын өрөөний тавилга, ширээ сандлыг санал болгож байна.
Prestige коллекц
Ухаалаг дизайнтай, гоо зүйн таашаал өгөх оффис тавилга нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, стрессийг бууруулаад зогсохгүй үйлчлүүлэгч, зочдод өндөр сэтгэгдэл үлдээнэ. Таны компанийн өөрийн брэнд, дотоод соёлыг бүрэн илэрхийлсэн уур амьсгалыг бүрдүүлэх дизайн, зохицол бүхий ресепшн ширээ, уулзалтын, сургалтын ширээ ба буйдан, хүлээлгийн сандлын шинэ загварууд өргөн сонголттойгоор иржээ.
CROSS загварын буйдан
Шинэ загваруудтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл онлайн каталогийг сонирхоорой.
Та цоо шинэ турк оффис тавилгыг сонирхохыг хүсвэл Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын зүүн урд байрлалтай 𝗕𝗦𝗕 𝗠𝗘𝗚𝗔𝗠𝗔𝗟𝗟 их дэлгүүрийн 8 давхрыг зориорой.
Зэсийн илүүдэл
Шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаагаа тэлсэн зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл ирэх онд зах зээлд илүүдэл үүсгэхээр байна. 2023 онд дэлхийн зэсийн нийлүүлэлт 2.8 хувиар буюу 600 мянган тонноор өснө гэж “MacQuarie”-ийн шинжээчид тооцоолсон бол “JPMorgan” дэлхийн зэсийн үйлдвэрлэл энэ онд 2.6 хувиар өснө гэжээ. Цаашид нийлүүлэлт тогтвортой өссөнөөр 2024 онд зэсийн зах зээлд 298 мянган тоннын илүүдэл үүснэ хэмээн ICSG тооцоолжээ. Тэгвэл шинээр илүү олон уурхай нээгдээгүй тохиолдолд ирэх арван жилд зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэйг "Дэлхийн зэсийн чуулга уулзалт-2023" арга хэмжээний үеэр салбарынхан онцолж байв.
Социализмаас зугтагсад
Латин Америкт чинээлэг иргэдийн хөрөнгө социалист давлагаанд “туугдан” гарч байна. Тэгш бус байдал тус бүсийн улс төрийг улам зүүн тийш түлхсэнээр өндөр орлоготой иргэдийн гадаад руу гаргах хөрөнгийн урсгал арваад жилийн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал 2022 онд Латин Америкийн хамгийн том эдийн засагтай таван орны иргэд, компаниуд нийлээд 137 тэрбум орчим ам.долларыг улсаасаа гаргажээ. Эдийн засаг, улс төрийн хямрал даамжирсан тохиолдолд ашиглах “Б” төлөвлөгөө хайж буй иргэдийн тоо зөвхөн чинээлэг давхаргаар хязгаарлагдахгүй, дундаж давхаргад ч нэмэгдэж байгаа аж.
LV Сөүлд
"Louis Vuitton" Сөүл хотноо эмэгтэйчүүдийн хавар, зуны коллекцоо танилцуулахдаа "Squid Game" цуврал болон K-pop оддын нэр хүнд дээр дөрөөлжээ. Жамсугё гүүрэн дээр болсон тус шоунд жүжигчин Жун Хо Ён тайзан дээр алхсаны зэрэгцээ алдартай K-pop уран бүтээлчид зочноор оролцсон байна. Нэг хүнд ногдох тансаг бүтээгдэхүүний зарцуулалтаар тэргүүлж буй тус улсад Louis Vuitton хоёр дахь удаагаа шоу зохион байгуулсан нь энэ аж.
Getty Images
BloombergTV.mn танд санал болгож байна
“Rio Tinto” скандийн "Platina Scandium" төслийг $14 саяар худалдан авлаа
"Teck Resources" бизнесээ хуваах төлөвлөгөөгөө цуцалсан нь “Glencore”-д томоохон боломж олгов
Хонгконгт эрэлт нэмэгдсэнээр Швейцарын бугуйн цагны экспорт 13.8 хувиар өсөв